Дадлагажигч оюутнуудад шүүхийн талаарх сургалт хийв

 

 

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2017.06.16-ны өдрийн 73 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүхэд оюутан дадлагажуулах журам”-ын дагуу Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар Ховд Их Сургуулийн Нийгэм Хүмүүнлэгийн Сургуультай хамтран ажилладаг бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилд эрх зүйн чиглэлээр суралцаж байгаа шүүхэд танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийж байгаа оюутнуудтай шүүхийн Тамгын газраас сургалт зохион байгуулж, шүүхийн байгууллагын онцлог, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, агуулга, хуулийн зохицуулалтын талаар хичээл зааж, онолын болон практик дадлага олгох ажлыг хийж байна. Хууль эрх зүйн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд нь шүүхийн байгууллагын боловсон хүчин болж, шүүхийн захиргааны ажилтан, шүүгчээр ажиллах учраас сургалт, дадлагажих ажилд шүүхийн байгууллагаас ач холбогдол өгч, шаардлагатай мэдлэг, чадварыг эзэмшүүлж байгаад Ховд Их Сургуулийн захиргаа, багш, оюутнуудаас талархал илэрхийлж байлаа.

 

 

 

 

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА