ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ШҮҮГЧ ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 05 дугаар сарын 21-ний өдрийн 42 тоот зарлигаар Хурметханы Тасхын Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсонтой  холбогдуулан “Монгол Улсын шүүгчийн тангараг өргөх журам”-ын дагуу тангараг өргөх ёслолын ажиллагаа 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 11:40 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд зохион байгуулав. 

 

 

Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дарга Б.Баярсайхан нээж, шинээр томилогдсон шүүгч Х.Тасхынд шүүхийн хамт олноос хүний эрх эрх чөлөө, хууль ёсыг эрхэмлэн дээдэлж, өргөсөн тангарагтай үнэнч байж, хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэж ажиллахыг хүслээ.