Шинээр томилогдсон шүүгч нар тангараг өргөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаартай зарлигаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчээр томилогдсон Ганхүүгийн Даваанаран, Ганболдын Батмөнх нарын “Шүүгчийн тангараг” өргөх ёслолын ажиллагаа 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр боллоо.
Тангаргийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан “Монгол Улсын шүүхийн шүүгчийн тангараг өргөх журам”-ын дагуу тус шүүхийн тамгын газрын дарга Н.Баяржаргал удирдан явууллаа. Шинээр томилогдсон шүүгч нарт хандаж тус шүүхийн ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Д.Баттулга өндөр хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй албанд томилогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
Монгол Улсын шүүхийн Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, Урилгаар Ханбогд сумын Засаг дарга Ш.Эрдэнэжаргал, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын Ерөнхий Прокурор Б.Энхмэнд, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн дарга Цагдаагийн хошууч Т.Розон, Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч өмгөөлөгч Н.Энхтөр, Г.Мөнгөнцэцэг нар оролцлоо