Шүүхийн барилга байгууламжийг хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шүүхийн үйлчилгээг авах нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллаа
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ” шүүхийн үйлчилгээг тэгш хүртээмтэй хүргэх, мэдээлэл авах, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
Хөгжлийн бэрхшээлэтэй хүний эрхийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу
Харааны бэрхшээлтэй, сул хараатай, өндөр настай иргэдэд зориулан брайль үсгээр хэвлэсэн гарын авлагыг бэлтгэн гаргаж үйлчилгээ үзүүлж байна. Үүнд:
- Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл хэрхэн гаргах, нэхэмжлэлийн бүрдүүлбэр /брайль үсгээр/
- Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тухай ойлголт /брайль үсгээр/
- Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид эрх үүрэг танилцуулсан тухай /брайль үсгээр/
- Шүүхийн архивын үйлчилгээний талаарх гарын авлагыг /брайль үсгээр/
Мөн шүүхийн барилга байгууламжийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн /тэргэнцэртэй иргэн/-ий хэрэгцээ шаардлагад нийцүүлэн орж гарах боломжийг ханган налуу шат /пандус/-ыг өөрийн дотоод нөөц бололцоогоо ашиглан стандартын дагуу хийж гүйцэтгэв.