“Шүүхийн тамгын газар Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системээс цахим хэлбэрээр лавлагаа, мэдээлэл авах журам”-ыг шүүгч, ажилтнуудад танилцууллаа

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 61 дүгээр тушаалаар батлагдсан "Шүүхийн тамгын газар Төрийн мэдээлэл солилцооны "ХУР” системээс цахим хэлбэрээр лавлагаа, мэдээлэл авах журам”-ыг баталсантай холбогдуулан тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр мэдээлэл өгч ажиллалаа.

"Хур” системээс шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, шүүхийн албан бичгийг үндэслэн лавлагаа, мэдээлэл олгох бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна.

"Хур” системийн журмын танилцуулгад Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, тамгын газрын ажилтнууд оролцлоо.

 

 

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР