Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 05 дугаар сарын 21-ний өдрийн 42 тоот зарлигаар Батжаргалын Мөнхзаяа Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсонтой холбогдуулан “Монгол Улсын шүүгчийн тангараг өргөх журам”-ын дагуу тангараг өргөх ёслолын ажиллагаа 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 12.00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд зохион байгуулав.
Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дарга М.Нямсүрэн нээж, шинээр томилогдсон шүүгч. Б.Мөнхзаяад шүүхийн хамт олноос хүний эрх эрх чөлөө, хууль ёсыг эрхэмлэн дээдэлж, өргөсөн тангарагтай үнэнч байж, хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэж ажиллахыг хүслээ.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн хамт олон Прокурорын байгууллагын төлөөлөл оролцов.