Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийллээ.

М.Гэрэлмаа  миний бие Налайхын Худалдаа бэлтгэлийн удирдах газрын Аж үйлдвэрийн барааны 1, 2 дугаар дэлгүүрт худалдагчаар 1983-1995 он хүртэл ажилласан. Тухайн үед өмч хувьчлал явагдаж тус дэлгүүр маань “Оргил” ББХКомпани болж хувьчлагдсан. Би тус компанид худалдагчаар ажиллаж байгаад  биеийн эрүүл мэндийн улмаас группд орсон. Өндөр насны тэтгэвэрт гарах нас болж дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэст хандахад бичиг баримт дутуу байна шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн.

Би шүүхийн тухай мэдээ мэдээллийг телевиз, олон нийтийн сүлжээгээр хүнд сурталтай, авилга хээл, хахуульд орсон гэж сонсоод таагүй сэтгэгдэл төрж байсан болохоор надад шүүхээр явна гэдэг хүнд  даваа байсан. Өөрийнхөө төлөө шүүхийн хаалгаар орохоос өөр аргагүй байдалд хүрч Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан.

Гэтэл шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн гэх залуу өргөдөл материалыг минь хүлээн аваад, заавар зөвлөгөө өгснөөр холбогдох материалаа бүрдүүлэн ажиллаж байсан байдлаа тогтоолгосон.

Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хамт олонд түргэн шуурхай үйлчилсэнд маш их баярлаж байгаагаа илэрхийлж байна.

Та бүхний ажилд  амжилт хүсье.

 

Налайх дүүргийн 2 дугаар хорооны

                                                                                                   иргэн М.Гэрэлмаа