ШИНЭ ШҮҮГЧ ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 42 дүгээр зарлигаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр томилогдсон Ч.Оюунсүрэн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр "Шүүгчийн тангараг” өргөлөө.

 

 

Тангараг өргөх ёслолын ажиллагааг тус шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд удирдаж, шүүгч Ч.Оюунсүрэнг товч танилцуулсны дараа шүүгч Ч.Оюунсүрэн  "Шүүгчийн тангараг”-ийг бүрэн эхээр нь дуудаж тангаргийн хуудсанд гарын үсэг зурав.

 

 

Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нар болон шүүхийн захиргааны ажилтнууд оролцсон бөгөөд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох, шүүгч Ч.Оюунсүрэнд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.