ШҮҮГЧИЙН ГАРЫН АВЛАГААР ХАНГАЛАА
Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас аймгийн Цагдаагийн газартай хамтран, шүүх, шүүгчийн хараат бус, аюулгүй байдлыг хангах талаархи мэдээ, мэдээллийг багтаасан “ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГАРЫН АВЛАГА”-ыг бэлтгэн, хэвлүүлж, бэлэн болгон, тус шүүхийн шүүгчдэд гардуулан өглөө. Өврийн дэвтэр хэлбэрээр бэлтгэсэн шүүгч хүн бүр биедээ авч явахад эвсээрхэн, шаардлагатай мэдээ, мэдээллийг багтаасан агуулга бүхий шүүх, шүүгчдэд хараат бус, аюулгүй байдлаа өөрсдөө болон бусдаар хамгаалуулахад нэн хэрэгцээтэй мэдээллээр баяжуулж, 2015 онд гаргасан “ШҮҮГЧИЙН ГАРЫН АВЛАГА” номыг шинэчлэн бэлтгэснээрээ онцлогтой болсон ажээ. “ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГАРЫН АВЛАГА”-аар хангаж, санаачлагатай ажиллаж байгаад шүүгчдээс талархсан сэтгэгдлээ илэрхийлж байлаа.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА