АЛБАН ТУШААЛЫН ТОДОРХОЙЛОЛТ ГАРДУУЛАВ
Төрийн Албаны зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 134 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Шүүхийн Тамгын газрын албан хаагчдын Албан тушаалын тодорхойлолтыг баталсантай холбогдуулан, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн шүүхийн захиргааны албан хаагчдад шинээр батлагдсан “Албан тушаалын тодорхойлолт” гардуулан өгч, Төрийн албаны тухай хууль, холбогдох дүрэм, журмыг чанд хэрэгжүүлэн ажиллах үйл хэрэгт нь ажлын амжилт хүслээ.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА