Шинээр томилогдсон шүүгчид Шүүгчийн тангараг өргөлөө

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020.05.21-ны өдрийн 42 дугаар зарлигаар Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон Өркений Бахытбек, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон Хүрэлчөдөрийн Отгонжаргал нарын шүүгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг 2020.06.03-ны өдөр Ховд аймгийн шүүхийн байранд зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 оны 3 дугаар зарлигийн хавсралтаар батлагдсан “Монгол Улсын шүүхийн шүүгчийн тангараг өргөх журам”-ын дагуу шүүгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн хөтлөн явуулсан бөгөөд тухайн арга хэмжээнд Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд, урилгаар аймгийн хуулийн байгууллагын удирдлагууд, албан хаагчид, оролцож, шүүгч хэмээх өндөр нэр хүндтэй төрийн албанд шинээр томилогдсон шүүгчдэд баяр хүргэж, сэтгэлийн үгээ хэлж, хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг авахуулснаар энэхүү ёслолын арга хэмжээ амжилттай өндөрлөлөө.

 

 

 

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА