ГАР ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЛАА
Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тус шүүхийн “Эцэг, эхийн зөвлөл”-ийн санаачилгаар 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шүүгч, ажилтнуудын хүүхдүүдийн гар зургийн үзэсгэлэнг гаргалаа.
Гар зургийн үзэсгэлэнгийн зорилго нь хүүхэдтэйгээ хамтдаа зураг зурах цагийг зориулан гаргаж, гэр бүлийн халуун дулаан уур амьгалыг бүрдүүлэх төдийгүй үзэсгэлэнгээр дамжуулан шүүхийн байранд эерэг орчин бий болгох, хүүхдийн эрхийг хамгаалахыг уриалахад оршино.
Үзэсгэлэн 2020.06.02-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд оролцогч хүүхдүүдийн бүтээлийг ном болгон шүүхийн номын санд хадгалах юм.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР