ОУХЭЗБ-н төслийн төлөөллийг хүлээн авч уулзав

 

Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага /ОУХЭЗБ/ 2012 оноос Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, 2015 онд Монгол Улс ОУХЭЗБ-ын гишүүн орноор элссэн. ОУХЭЗБ-н нэг төсөл болох Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлэх хүрээнд ОУХЭЗБ-н Хөтөлбөрийн зохицуулагч С.Одончимэг, Дотоодын зөвлөх Б.Сарантуяа нарын төсөл хэрэгжүүлэх багийг Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхзориг хүлээн авч уулзлаа.

 

 

Энэхүү төсөл нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр зарим шүүхүүдийн шүүх хуралдаанд ажиглалт, судалгаа хийж санал зөвлөмж гарган холбогдох байгууллагуудад уламжлах зорилготой.

Уулзалтаар төслийн зорилт, үйл ажиллагаа болон Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрхэн ажиглалт хийх, зохион байгуулалтын ямар арга хэмжээ авах зэрэг асууудлаар санал солилцов.

 

Төв аймаг дахь шүүхийн тамгын газар