Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга, мэргэжилтнүүдтэй уулзалт, ярилцлагыг зохион байгуулав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т нэхэмжлэгч нь төлбөрийн чадваргүй болох нь түүний тайлбар, бусад нотлох баримтаар тогтоогдсон буюу хуульд заасан бусад үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөхөөр тус тус хуульчилсан байдаг билээ.
Энэ уулзалт, ярилцлагын хүрээнд “Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох аргачлал”, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргаж буй нэхэмжлэгчийн төлбөрийн чадваргүй болохыг тодорхойлж буй тодорхойлолттой холбогдсон зарим нэгэн асуудлын талаар ярилцлага өрнүүлж, тусгайлан санал солилцлоо.