Шинээр томилогдсон шүүгч нар тангараг өргөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 5 дугаар сарын 21-ны өдрийн 42 дугаар зарлигаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд Мягмарын Далайхүү, Ганболдын Золбоо, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд Борхүүгийн Бямбаабаатар, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд Дашнямын Доржсүрэн нар томилогдон тангараг өргөж,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох” тухай 51 дүгээр зарлигаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн албан тушаалд Лувсандоржийн Одончимэг томилогдлоо.
Шинээр томилогдсон шүүгч нарт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, И.Ганбат, Ц.Оюунчимэг нар ажлын амжилт хүсэж, баяр хүргэв.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн
хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар