Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаар зарлигаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон О.Чулуунчимэгийн "Шүүгчийн тангараг” өргөх ёслолын ажиллагааг 2020 оны 05 сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Шүүгч О.Чулуунчимэгийн Шүүгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.Батцэцэг нээн үг хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, шүүгч О.Чулуунчимэгийн намтрыг товч танилцуулж, Монгол улсын ерөнхийлөгчийн 1993 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 03 дугаар зарлигийн дагуу шүүгчийн тангаргийг өргүүллээ.
Шүүгчийн тангараг өргүүлэх ёслолын үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч, шүүхийн захиргааны хамт олон болон иргэдийн төлөөлөл оролцлоо.
Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон О.Чулуунчимэгт Шүүхийн хамт олныхоо нэрийн өмнөөс ажлын өндөр амжилт хүсье.