Шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтнүүдийг чадавхжуулах, олон нийтийг мэдээллээр хангах, анхан шатны мэдлэг олгох, шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бэлтгэн хүргүүлсэн цахим сургалтад 2020.05.15-2020.05.22-ны өдрүүдэд тус шүүхийн захиргааны ажилтнууд хамрагдав.
Сэтгүүлзүйн чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн багш нар “Сошиал мартетинг, цахим орчинд хуурамч мэдээллийг ялгаж таних”, “Олон нийттэй харилцах ажлын онцлог, хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах арга зүй”, “Мэдээ бичих, түгээх арга зүй, онлайн орчинд мэдээлэл цуглуулах, түгээх арга зүй”, “Олон нийттэй харилцах ажлын төлөвлөлт ба олон нийтийн санаа бодлыг судлах онцлог” сэдвүүдээр сургалт орсон бөгөөд цаг үеийн нөхцөл байдалд тохируулан сургалтыг цахимаар зохион байгуулсан нь шүүхийн нийт ажилтнуудад хүртээмжтэй, үр дүнтэй болж чадлаа.
Шүүхийн тамгын газрын “Сургалт хариуцсан баг”-аас дээрх сургалтаар олж авсан мэдлэгийг бататгах сорилын шалгалтыг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шүүхийн захиргааны ажилтнуудын дунд зохион байгуулж, дүгнэв.