Бүх нийтийн хог цэвэрлэгээнд хамрагдав

 

Завхан аймгийн Улиастай сумаас орон нутагт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд хаврын их цэвэрлэгээг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулав.

Тус арга хэмжээнд шүүгч, шүүхийн тамгын газрын захиргаа, үйлчилгээний ажилтнууд идэвхитэй хамрагдаж, Улиастай сумын "Жаргалантын дээд постоос голын ай сав дагуу "сайн яваарай самбар” хүртлэх газрын газрын хог хаягдлыг цэвэрлэж, цэвэрлэсэн хогоо өөрийн машинаар ачин хогийн нэгдсэн цэгт буулгалаа.

 

 

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БАГ