Шүүхийн байгууллагад хандан хэрэг маргаанаа эцэслэн шийдвэрлүүлсэн олон иргэдээс талархлын үг харамгүй ирдэг билээ. Уг иргэдийн төлөөлөл болсон нэгэн иргэний талархлыг дамжуулъя.
”Оюунцэцэг овогтой Оргил миний бие нь хэрэг маргаанаа Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн. Анх шүүхийн байранд орж ирээд “Хөтөч-туслах” болон цагдаа нараас мэдээлэл авахад амар байсан. Мөн шүүгч болон шүүгчийн туслах нарт талархлаа илэрхийлье. Шүүх байгууллагын шударга, ил тод байдалд баярлалаа” гэжээ.
Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар