Шинээр томилогдсон шүүгч тангараг өргөлөө

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 42 тоот зарлигаар Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон Энхбаатарын Энхжаргалын тангараг өргөх ёслолын ажиллагаа Багахангай, Налайх дүүргийн шүүхийн байранд боллоо.

 

 

Тангаргийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар баталсан "Монгол Улсын шүүхийн шүүгчийн тангараг өргөх журам”-ын дагуу шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Гүнзаяабаяр удирдан явууллаа.

 

 

Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд тус шүүхийн нийт шүүгч, шүүхийн шүүхийн захиргааны албан хаагчид оролцож шинээр томилогдсон Э.Энхжаргал шүүгчид баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.