Шүүгчийн туслах С.Цэрэннадмид Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнагдлаа
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах С.Цэрэннадмид ажил, хөдөлмөрийн амжилтаа үнэлүүлж, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнагдсаныг 2020.05.21-ны өдөр шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн шүүхийн хамт олны өмнө гардуулан өгч, баяр хүргэлээ. Шүүгчийн туслах С.Цэрэннадмид нь 2008 оноос Ховд аймгийн шүүхэд шүүгчийг туслах ажилтнаар томилогдон ажиллаж байгаа шүүхийн байгууллагын туршлагатай, дунд үеийн төлөөлөл болсон мэдлэг ур чадвараараа өсөж яваа шүүхийн Тамгын газрын боловсон хүчний нэг юм.
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба