ТУС ШҮҮХЭЭС ГАРГАСАН ЭРХ ЗҮЙН АКТЫН ЦАХИМ САНГ ҮҮСГЭЛЭЭ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр баталсан “Стратеги төлөвлөгөө”-нд тусгасан зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас санаачилж дараах ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:
Иргэд олон нийтэд шүүхийн үйлчилгээг нээлттэй, түргэн шуурхай, хүндрэл, чирэгдэл учруулахгүй үйлчлэх зорилгоор, өөрийн шүүхийн Тамгын газрын архивт хадгалагдаж буй 2016, 2017, 2018, 2019 он, 2020 оны эхний 5 сарын хугацаанд тус шүүхээс гаргасан эрх зүйн актыг файл хэлбэрт оруулан цахим архивын сан үүсгэх ажлыг анх удаа түүчээлэн амжилттай хийж гүйцэтгэлээ.
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР