Монголын Шүүхийн захиргааны ажилтны холбооноос Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрыг 2019 оны “Онцлох шүүхийн тамгын газар”-аар шалгарууллаа.

Өргөмжлөл гардуулах  үеэр Монголын шүүхийн захиргааны ажилтны холбооны гүйцэтгэх захирал С.Бямбаа 2019 онд тус шүүхийн тамгын газрын хийсэн гол ажлуудыг товч дурдаад шүүхийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах, шүүхийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, үр нөлөөтэй хэрэгжүүлэх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, бэхжүүлэхийн төлөө идэвх санаачилга, зүтгэлтэй ажилласан танай хамт олонд баяр хүргэе гэв.

 

 

Түүнчлэн 2020 оны зорилтыг “өнгөрсөн оны ололт амжилтаа бататган” ажиллахыг хүсэн ерөөж өргөмжлөл мөнгөн шагналыг тамгын газрын дарга Б.Бээжинд гардуулав.

 

 

Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн тамгын газар