Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газрын мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Маралмаа Шүүхийн тамгын газрын олон нийтийн сүлжээний цахим хуудсаар иргэдэд мэдээллийг шууд дамжуулан хүргэлээ.
Уг мэдээллээр Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл хэрхэн гаргах, нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн бодох, улсын тэмдэгтийн хураамж төлөх бар кодыг хаанаас авах, хэрхэн тушаах талаар дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.