ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАРТАЙ УУЛЗАЛТ-ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар нь Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” хэсэгтэй өнөөдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр уулзалт-ярилцлага зохион байгууллаа.
Тус уулзалтаар Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журмын хэрэгжилт, шүүх хуралдааны дэг сахиулалт, тулгарч буй бэрхшээл, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх асуудлыг авч хэлэлцэн хэд хэдэн ажлыг харилцан ярилцаж шийдвэрлэсэн болно.
Энэхүү ажил нь Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар, Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хамтарсан төлөвлөгөөнд тусгагдсан ажил болно.
Уулзалт-ярилцлагад тамгын газрын дарга, шүүхийн захиргааны ажилчид Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн ахлах байцаагч С.Эрдэнэболд, хамгаалалтын цагдаа, дэг сахиулагч нар оролцож Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр харилцан мэдээллээ солилцлоо.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР