"Дэлхийн гэр бүлийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

 

"Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан шүүхийн тамгын газрын дэргэдэх "Гэр бүлийн зөвлөл”-өөс санаачлан шүүгч, ажилчид тэдний гэр бүлийн дунд "Аз жаргалтай гэр бүл” гар зургийн уралдаан болон "Ханьдаа” захидалын уралдааныг зохион байгуулж дүнгээ гаргаж шагналыг гардуулан өглөө.

Мөн Гар зургийн уралдааны 5-8 насы ангилалд Г.Хүслэн тэрүүн байр, Н.Анунгоо дэд байр, 9-18 насны ангилалд Б.Элбэгзаяа тэргүүн байрыг тус тус эзэлсэн бол захидлын уралдаанд шүүгчийн туслах Ц.Алтанцэцэг, Э.Одонтуяа нар тэргүүн байр эзэлсэн юм. 

 


Мөн аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулан аймгийн шилдэг гэр бүл шалгаруулах уралдаанд шүүхийн жолооч Б.Цогбаяр, Ц.Тунгалаг нарын гэр бүл шалгарч өргөмжлөл гардан авлаа. 

Б.Цогбаяр, Ц.Тунгалаг нарынхаа гэр бүл болон тэмцээнд идэвхтэй оролцсон шүүгч, ажилчид тэдний гэр бүлд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

 

 

 

ГЭР БҮЛИЙН ЗӨВЛӨЛ