Шүүхийн захиргааны ажилтны холбооны “Хүндэт өргөмжлөл”-өөр Багахангай, налайх
Дүүргийн шүүхийн салбар хорооны гишүүн Д.Өнөрбат шагнагдлаа
Шүүхийн захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, шударга ёсны үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх, шүүн таслах ажлыг хэвийн явуулах, нөхцөлийг хангах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх үйлсэд хамт олноо манлайлан амжилт гаргасныг үнэлж, шүүхийн Тамгын газар, МШЗАХ-ны салбар хороо, хамт олны саналыг үндэслэн тус шүүхийн Тамгын газрын сантехникийн слесарь Д.Өнөрбатыг “2019 ОНЫ ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”-аар шалгаруулж, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнав.