“КОРОНАВИРУС БУЮУ COVID-19”  СЭДЭВТ

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

 

Шүүхийн тамгын газрын 5 дугаар сард ажил зохион байгуулах багийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяаг урьж 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “КОРОНАВИРУС БУЮУ COVID-19”  сэдэвт сургалт зохион байгууллаа.

 

 

Сургалтаар коронавируст /covid-19/ халдвар гэж юу вэ? хаанаас үүсэлтэй, хэрхэн дамжиж халдварладаг болох, уг халдварыг авсан тохиолдолд илрэх шинж тэмдэг, халдвараас урьдчилан сэргийлэх талаар болон дэлхий нийтэд бүртгэгдсэн коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын мэдээлэл, эрүүл мэндийн шат дараалсан байгууллагуудын уг халдварын тархалтыг багасгах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг дэлгэрэнгүй өглөө.

 

 

Сургалтын төгсгөлд Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа шүүгч, ажилтнууд, шүүхээр үйлчлүүлж буй иргэдийг коронавируст /covid-19/ халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор халуун хэмжих багаж, гарын авлага материалыг  шүүхийн тамгын газрын даргад гардуулав.