“ПРО-БОНО-2020” ӨДӨРЛӨГИЙН ХҮРЭЭНД “НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг Монголын Хуульчдын хамтарсан “ПРО-БОНО-2020” өдөрлөгийн хүрээнд 2020.05.01-ны өдөр Ховд аймаг дах шүүхийн Тамгын газраас “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлыг шүүхийн байранд зохион байгууллаа.
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хуралд Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн болон Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах, ажилтнууд оролцож, 2020 оны 1-р улиралын шүүн таслах ажиллагааны мэдээлэл, хэрэг, маргаан шийдвэрлэлтийн статистик мэдээ, мэдээлэл, өнгөрсөн онтой харьцуулсан байдал, өсөлт бууралт болон шалтгаан, нөхцлийн талаар хийсэн дүн шинжилгээний талаар танилцуулж, шүүхийн иргэдэд зориулсан үйл ажиллагаа, “ПРО-БОНО-2020” нээлттэй өдөрлөгийн талаар телевиз үзэгч иргэд, Ховд аймгийн олон нийтэд мэдээлэл хүргэж ажиллалаа.
“ПРО-БОНО-2020” өдөрлөгийн хүрээнд шүүхийн Тамгын газар, Мэдээлэл лавлагааны алба, Эвлэрүүлэн Зуучлалын Алба, шүүхийн Харуулын Цагдаагийн бие бүрэлдэхүүн иргэдэд “НЭЭЛТТЭЙ-УТАС” ажиллуулж, сонирхсон асуултанд хариулт өгч, нээлттэй байдлаар шүүхийн үүдэнд шүүхийн болон хуульчдын үйл ажиллагааны талаар мэдээлэл, сурталчилгаа, гарын авлага, борщуур, тараах материалаар ханган, иргэдэд мэдээллийг хүргэж хамтран ажилласанд иргэдээс талархал илэрхийлж байлаа.
“ПРО-БОНО-2020” өдөрлөгийн үйл ажиллагааг Ховд аймгийн “ЭКО” телевиз сурвалжлан олон нийтэд хүргэж, “Ховдын мэдээ”, “Ховдын толь” сэтгүүл шүүхэд ажиллав.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА