ШҮҮХИЙН САЛБАР АРХИВЫН ӨРӨӨГ БАЙГУУЛАН, ТОХИЖУУЛЛАА
Шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Ховд аймгийн шүүхийн Өргөтгөлийн барилгад шүүхийн салбар архивын өрөөг шинээр нэмж байгуулан, тохижуулах ажлыг зохион байгуулан, амжилттай хийлээ. Шүүхийн Өргөтгөлийн барилгад шүүхийн салбар архивын өрөөг шинээр байгуулснаар Захиргааны хэрэг, Зөрчлийн хэрэг, шүүхийн Тамгын газрын эрх зүйн актууд, шүүхийн санхүүгийн баримтууд зэрэг хадгаламжийн нэгжүүдийг төрөлжүүлэн, шинээр Салбар архивын албан тасалгаатай болж, Архивын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилт, стандартыг хангуулахад ахиц дэвшил гарч байгаа бөгөөд байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн цар хүрээ, ажлын зохион байгуулалт дээшилж, ажиллах орчин нөхцөл дээшилж байгаагаараа онцлог давуу талтай болж байна. Архивын зориулалт бүхий нягтруулсан шүүгээг шүүхийн Тамгын газраас захиалан, хадгаламжийн нэгжийг зохих журмаар хадгалах нөхцлийг бүрдүүлснээр шүүхийн архивын үйлчилгээний шуурхай байдал, ажлын зохион байгуулалт, уялдаа холбоо, үр дүн дээшилж байгаа нь чухал ач холбогдолтой юм.