Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг иргэдэд ойр, хүртээмжтэй байдлаар хүргэж байна
Шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүртээмжтэй байдлыг хангах, өргөдөл гаргагч, уригдсан талын замын зардал, цаг хугацааг хэмнэх үүднээс тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч нар Дархан-Уул аймгийн Шарын гол суманд ажиллалаа.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд “Дулаан шарын гол” ТӨХК-иас цэвэр ус, дулаан эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулсны төлбөр гаргуулах тухай 95 өргөдөл гаргасны 59 өргөдөлд эвлэрлийн гэрээ байгуулан 62.1 хувийг амжилттай шийдвэрлэсэн байна.
Мөн энэ үеэр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, шүүхийн үйлчилгээний талаар иргэдэд мэдээлэл, сурталчилгаа хийж, цаг үеийн байдалтай холбогдуулан халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахиж ажилласан болно.