Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдааныг

мэдээлэх тухай хамтарсан гэрээ байгууллаа

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 77 дугаар тогтоолоор батлагдсан “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдааныг мэдээлэх журам”-ын хэрэгжилтийг хангах үүднээс шүүхийн тамгын газрыг төлөөлж, тамгын газрын дарга Б.Амартүвшин, “Өсөх прогресс” ХХК, “Хөвсгөл ард түмний телевиз”-ийг төлөөлж, захирал Ж.Эрдэнэцэцэг нар 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдааныг мэдээлэх тухай хамтарсан гэрээ”-г байгууллаа.

Уг гэрээнд шүүхийн тамгын газар, телевизийн эрх, үүрэг болон гэрээг зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлагын асуудлыг тусгаж өгсөн болно.

 

 

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг