Бат-Өлзий суманд ажиллаа

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Хишигсүрэн, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ж.Мөнхтуяа, мэдээлэл технологийн мэргэжилтэн Н.Мөнхнасан нар иргэдийн төлөөлөгч нартай уулзалт ярилцлага хийх, шүүхийн үйл ажиллагааг сурталчлах, шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд ажиллалаа. Уулзалтын үеэр Улсын онцгой комиссоос гаргасан зөвлөмжийн дагуу иргэд хоорондын зайг баримтлан ажиллав.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2020/medee/05-06.JPG

Нүүдэллэн ажиллах үеэр Бат-Өлзий сумаас шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон 10 иргэдийн төлөөлөгчтэй уулзалт хийж, мэдээлэл өгч, гарын авлага, ил захидал зэргийг гардуулан өглөө.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2020/medee/05-06-1.JPG

Мөн иргэдээс нэхэмжлэл хүлээн авч ажиллаа.

 

http://www.kharkhorincourt.gov.mn/file2020/medee/05-06-2.JPG

http://www.kharkhorincourt.gov.mn/file2020/medee/05-06-3.JPG