Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны
шүүх ШҮҮХ ХУРАЛДААН СИСТЕМ /
www.livecourt/-д нэгдлээ

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хуралдааны явц, шийдвэрлэсэн байдлыг олон нийтэд ил тод, нээлттэй хүргэх үүднээс "www.livecourt.mn" цахим хуудаст нэгдлээ

 

 

Энэхүү систем нь Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа эрүүгийн хэргийн шүүх хуралдаан эхэлсэн, үргэлжилж байгаа, зөвлөлдөж байгаа болон шийдвэрлэсэн байдлын талаарх мэдээллийг сонирхож буй этгээд, хэвлэл мэдээллийн ажилтан шүүх хуралдааны талаарх бодит мэдээллийг цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч шуурхай авах боломжийг бүрдүүлж байгаа юм.

 

 

Тус цахим систем нь шүүх хуралдааны явц, бүрэлдэхүүн, өмгөөлөгч, хэргийн оролцогчдын мэдээллийг цахимаар харах боломжтой бөгөөд ялангуяа өмгөөлөгчдийн үйл ажиллагааг хөнгөвчилж, цаг хугацааг хэмнэдэг болсноороо онцлогтой.

Цахим системд өмгөөлөгчид болон иргэд хандахдаа интернэт броувсер дээрээ www.livecourt.mn домэйн хаягийг бичиж орно. Гарч ирсэн хуудсанд шүүх, огноо, хуралдааны танхимаас сонголтоо хийж тухайн өдрийн хурлын явлцыг МЭДЭЭЛЭЛ ШИНЭЧЛЭХ товч дарж шүүх хуралдааны мэдээллийг байнга шинэчилж үзнэ.

Одоогийн байдлаар энэхүү системийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд хэрэглэж байна.

 

 

Төв аймаг дахь Шүүхийн тамгын газар