Улиастай сумаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт гарын авлага, холбогдох мэдээллийг хүргэлээ
2020 онд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон нийт иргэдэд Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас талархал, сургалтын урилгыг хүргүүлж шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сургалтыг 3 дугаар сард зохион байуулахаар товлосон байсан боловч дэлхий нийтийг хамарсан шинэ төрлийн гоц халдварт короновирус "covid-19”-ийн халдвар Монгол улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан олон нийтийг хамарсан сургалт, цуглаан, ямар нэг арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон.
Иймд тус шүүхийн тамгын газраас Улиастай сумаас шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтад багтсан 36 иргэнд шүүхийн иргэдийн төлөөлөгчийн талаархи холбогдох мэдээлэл, гарын авлагыг гэрт нь болон албан ажил дээр нь очиж өглөө.