Архивын баримтад нэгдсэн тооллого явуулав

 

Архив хариуцсан ажилтан шинээр томилогдсонтой холбогдуулан архивын сан хөмрөгт хадгалагдаж буй баримтын бүрдэл, бүрэн бүтэн байдалд хяналт тавих, архивын ажлыг хүлээлцүүлэх зорилго бүхий архивын баримтын нэгдсэн тооллогыг 2020 оны 04 дүгээр сарын 16-аас 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгууллаа.

 

 

Тооллогоор нийт 18255 баримтыг тоолж, архивын нэгдсэн бүртгэл болон байнга, түр хадгалах хадгаламжийн нэгжийн данс, бүртгэлийг шинэчилж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгаж ажиллалаа.