“ЦУСАА ХАНДИВЛАЖ, БУСДАД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсад цусны нөөц багассантай холбогдуулан Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр "Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглье” аяныг зохион байгууллаа.
Энэ жилийн тухайд цусны төвд цусны нөөц эрс багассантай холбогдуулан дээрх үйл ажиллагааг зохион байгууллаа. Цус бол орлошгүй их үнэтэй зүйл бөгөөд цусаа өгсөнөөр зуу, зуу, магадгүй мянга мянган хүний амьдралыг авардаг билээ.
Сайн бүхэн үйлс дэлгэрэх болтугай.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР