Зөрчлийн тухай болон зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар хамтарсан уулзалт-ярилцлага зохион байгуулав.
Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүхээс санаачлан аймгийн Цагдаагийн газрын зөрчил шалгах эрх бүхий албан тушаалтнуудын төлөөлөлтэй хамтарсан уулзалт-ярилцлагыг зохион байгууллаа.
Уулзалтад аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох, шүүгч Т.Жаргалсайхан, шүүгч Ч.Энхтөр, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа, аймгийн Ерөнхий прокурор Б.Ганбаатар, аймгийн Цагдаагийн газрын зөрчил шалгах эрх бүхий албан тушаалтнуудын төлөөлөл болон шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо.
Уулзалтыг аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох нээж, Зөрчлийн тухай болон зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд орсон онцлог нэмэлт өөрчлөлтийн талаар танилцуулж, уулзалт-ярилцлагад оролцогчид харилцан санал солилцлоо.
ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com