Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулж, холбогдох гарын
авлагаар ханган ажиллалаа
Шинэ коронавирус “COVID-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэнтэй холбогдуулан олон нийтийг хамарсан сургалт зохион байгуулах боломжгүй болсон.
Иймээс Шүүхийн Тамгын газраас Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны Засаг дарга, зохион байгуулагч нарт Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг сурталчилж, гарын авлага, видео бичлэг бүхий CD, (СХД-ийн хаяг байршил, Шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж хэн бэ нэртэй шторк), зэргийг тус хороонд ирж үйлчлүүлж буй иргэдэд сурталчилж, таниулах зорилгоор гардуулан өгөв.
Мөн 7 хоног бүр иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэдийн нэрсийг дэд жагсаалтаар Тамгын албаны тушаал гаргаж батлаж байгаа. Шүүхийн Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 8.5, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 09 дүгээр сарын тогтоолоор баталсан “Шүүхийн иргэдийн төлөөлөгч сонгон шалгаруулах, ажиллуулах журам”-н дагуу 2020 онд иргэдийн төлөөлөгчөөр оролцох 526 иргэд шалгарсан. Үүний дагуу иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцохоор сонгогдож шүүхэд хүрэлцэн ирсэн иргэдийн төлөөлөгч нарт Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн оролцоо, иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, тангараг өргөх, хөлс олгох талаар ганцаарчилсан сургалт оров.
ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.comСонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн
Анхан шатны шүүхийн тамгын газар