Иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахад хүчин зүтгэж, халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж буй эмнэлэг, онцгой байдал, цагдаа, гааль, мэргэжлийн хяналт зэрэг мэргэжлийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдад зориулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 14 шүүгч, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 14 шүүгч, тус шүүхийн захиргааны 39 ажилтан сайн дурын үндсэн дээр нийт 1.605.000 /нэг сая зургаан зуун таван мянга/ төгрөгийг хандивлав.
Дээрх хандивт цугларсан мөнгийг Онцгой байдлын ерөнхий газрын Төрийн сангийн 100900031405 тоот дансанд 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шилжүүллээ.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн
ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.comТамгын газар