Ховд аймгийн Манхан сумын иргэн У.Пүрэвсүрэн Шүүхийн байгууллагын үйлчилгээ, хөнгөн
шуурхай сайхан болсон байна
ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックス
Миний бие Ховд аймгийн Манхан сумын Ботгон багт оршин суудаг эгэл жирийн иргэдийн нэг. Манхан сум аймгийн төвөөс 80 км гаруй зайтай, сумаасаа Ботгон баг маань 30 км зайтай байдаг учраас тэр бүр аймаг руу яваад байх цаг зав багатай байдаг ч өөрийн болон гэр бүлийнхээ эрх ашгийн төлөө шүүхэд хандсан юм.
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, Ховд аймгийн Манхан сумын “Баясгалант амьдрал” нэгдэлд 1985-1994 он хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгож, Үндсэн хуулиар олгосон иргэний эрхээ баталгаажуулж авсан нь миний болон гэр бүлийн маань ажил, амьдралд маш том хувь нэмэр боллоо. Танай шүүхийн хамт олонд баярлалаа. Иргэний хэргийн шүүхэд хандахад зарим шүүхийн ажилтнууд сайхан сэтгэлээр хандан, тусалж, бүрдэл дутуу зүйлсийг бүрдүүлэхэд ажлын бус цаг гэж ялгахгүйгээр тухай бүр нь хүлээн авч, ойлгомжтой тайлбарлан өгч байгаад үнэхээр их талархлаа. Шүүхийн байгууллагыг ийм сайхан үйлчилгээтэй, хөнгөн шуурхай ард түмнийхээ төлөө ажиллаж байдаг гэдгийг нутгийнхандаа ах дүү, найз нөхөддөө хэлэхэд сайхан байна.
Шүүхийн талаархи миний сэтгэгдэл эерэг сайхнаар өөрчлөгдөж, Монгол Улсын Шүүхийн байгууллагын шүүгч, ажилтнууд иргэдийнхээ төлөө үнэнч шударгаар сэтгэл гарган үйлчилж байгааг өөрийн биеэр мэдэрсэн учраас “Шүүхэд баярлалаа” буланд би өөрөө ярилцлага өгье гэж шийдсэн юм хэмээн Ховд аймгийн шүүхийн хамт олонд талархсан сэтгэгдлээ илэрхийлж байна.
Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Б.Зуноров: Шүүхийн шуурхай үйлчилгээнд талархсан
сэтгэгдлээ илэрхийлж байна
Иргэн Б.Зуноров: Ховд аймгийн шүүхээр ажилласан жилээ тогтоолгож, шүүхийн үйлчилгээний давуу талыг мэдэрч, танил хүмүүстээ хэлж явдаг. Шүүхийн байгууллагын буянаар эрх ашгаа хамгаалуулан өндөр насныхаа тэтгэвэрт гарч, хойш үр шимийг нь хүртсэндээ баярлаж явдаг. Бусад хүмүүст өөрийн боломжоороо тусалж, Жаргалант сумынхаа иргэдэд шүүхийн онцгой ажиллагааны журмаар шийдвэрлүүлж байгаа иргэний хэрэгт гэрчээр оролцдог болсон. Ер нь шүүхээр олон удаа үйлчлүүлж байгаагийнхаа хувьд шүүхийн байгууллагын үйлчилгээ шуурхай, иргэдэд үр өгөөжтэй байгаад баярласан сэтгэгдлээ илэрхийлэхийг хүсч байна.
Та одоо бол байнгын үйлчлүүлэгч нь болсон гэж хэллээ. Өмнөх үеэс шүүх хэр өөрчлөгдсөн байна вэ?
- Шүүхийн үйлчилгээ маш шуурхай болж, цахим шүүх хөгжиж байна. Шүүх дээр ирж ямар санал, хүсэлт тавихад хүлээн авч, шүүхэд хандсан иргэдийн нэхэмжлэлийг хуулийн хугацаанаас өмнө шуурхай шийдвэрлэж өгдөгт талархаж явдаг. Танай шүүх нэхэмжлэлийн загвар, бүрдүүлэх материалын жагсаалтыг гарган хэвлэж тавьсан, шүүхийн үүдний мэдрэгчтэй дэлгэцээр шаардлагатай хууль, шүүхийн үйлчилгээтэй холбоотой мэдээ, мэдээллийг иргэд бид өөрсдөө үзэж, сонирхож, ашиглаж байх боломж бүрдсэнд их талархалтай байна. Яагаад гэвэл тэр бүрдүүлэх материалын жагсаалтын ачаар хүмүүс материалаа бүрдүүлж, шүүхэд нэхэмжлэлээ хурдан хугацаанд өгч, дахин материал бүрдүүлэх гэж удахгүйгээр хэргээ шуурхай шийдвэрлүүлж авч байна. Мөн мэдээлэл лавлаагааны мэргэжилтэн маань ирэх болгонд инээмсэглэн хүлээн авч, чирэгдэл учруулалгүйгээр асуудлыг шийдвэрлэж явдагт онцгойлон баярлаж явдгаа илэрхийлье гэв.
Танд шүүхийн үйл ажиллагаа, ажилтнуудын харилцаа хандлагын талаар хэлэх зүйл байна уу?
- Шүүхийн ажилтнуудын харилцааны соёл өөрчлөгдсөн байна. Хүмүүсийг хүлээж авч, уулзаж байгаа байдал, хүндэтгэлтэй харилцаж байгаад нь баярладаг. Ер нь шүүхийн үйлчилгээ, ажилтнуудын харилцаа хандлага жил ирэх тусам өөрчлөгдөж, сайжирч байгаа нь ажиглагддаг. Шүүхийн үүдээр ороод ирэх бүр цаанаа л сэтгэлд дотно, танил тааламжтай мэдрэмж төрдөг. Ховд аймгийн Шүүхийн хамт олонд баярлаж, талархаж явдгаа илэрхийлж, ажил төрөлд улам их амжилтыг буурал ахынх нь зүгээс хүсэн ерөөж байна хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байлаа.
Ховд аймгийн Жаргалант сумын иргэн З.Энхцэцэг: Шүүх - Гэр
бүлийн минь итгэлийн гал
Иргэн Зинагийн Энхцэцэг: Би боловсролын байгууллагад 33 жил ажиллаж байгаад, 2019 оны 1 сард аймгийн Ховд аймгийн Засаг даргын захирамжаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Ажлаасаа чөлөөлөгдсөний дараа өөрийнхөө үнэнийг нотлуулъя, шударга байдлыг тогтооё гэж бодсоны үүднээс Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр зарлагдсан. Анх нэхэмжлэл өгснөөс шүүх хуралдаан товлон зарлагдах хүртэл яаж шийдвэрлэх бол гэсэн айдастай байсан. Гэвч анхан шатны шүүх хуралдаан хийгээд ажилдаа эргэн тогтоохоор шийдвэр гараад асуудлыг иргэн миний нэхэмжлэлийг ханган шийдэж өгөхөд маш их баярласан. Түүнээс хойш дахин хариуцагч тал давж заалдаад 3 шатны шүүхээр шийдвэрлүүлээд, Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан. Гурван шатны шүүх хуралдаан болоход хэрхэн шийдвэрлэгдэх бол хэмээн дотроо эмээж байсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй байна гэж үзэж шийдвэрийг хэвээр үлдээсэнд их баярлаж байгаа. Шүүхийн шийдвэрийн дагуу 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр өмнө нь ажиллаж байсан Ховд аймгийн Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилдаа эргэн томилогдож ажилдаа орсон. Монгол Улсын шүүх хэргийг шударгаар шийдвэрлэдэг, үнэн юм үнэнээрээ гардаг юм байна, шат дамжсан шүүхийн шийдвэр шударга байдаг юм байна гэдгийг миний хань, үр хүүхдүүд, ах дүү бүгд ойлгосон. Гэр бүлийнхэн минь цөмөөрөө шүүхэд итгэдэг болсон бөгөөд шүүх – бидний итгэл амьдралын галыг асааж өгсөнд үнэхээр их баярладаг.
Анх удаа шүүхээр явж байсан учраас мэдэхгүй зүйл их байсан ч Ховд аймгийн шүүхийн хамт олон бүгд тусалж, тайлбарлаж өгч байсан. Мөн зөв харилцаатай, хүнийг тайвшруулж юм хэлж өгдөгт баярлалаа гэж Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Моодойн Мянганбаяртаа баярлалаа гэж хэлмээр байна.
Ховд аймгийн шүүхийн хамт олонд эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхний гэгээн мэлмий тунгалаг байх болтугай.
Өмгөөлөгч Н.Мөнхбат:Онлайн шүүхэд баярлалаа
Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын хамт олонд баярлалаа. Өмгөөлөгч бид бүхний хувьд онлайнаар шүүх хуралдаанд оролцоно гэдэг бол цаг хугацаа эдийн засгийн хувьд хэмнэлтэй байдаг. Миний бие 20 гаруй шүүх хуралдаанд онлайнаар оролцож байна.
Өмгөөлөгч хүний хувьд үйлчлүүлэгчийнхээ хүсэлтээр эрх ашгийг нь төлөөлж, шүүхийн шүүн таслах үйл ажиллагаанд байнга оролцдог. Улаанбаатар хот, бусад аймгуудын шүүхүүдийн шүүх хуралдаанд Ховд аймгийн шүүхийн байрнаас онлайн хэлбэрээр холбогдож, техникийн дэвшил, шүүхийн шинэтгэлийн боломж, давуу талыг мэдэрч, байнга үйлчлүүлж байгаадаа талархалтай байдаг. Үйлчлүүлэгчийнхээ хуульд заасан эрх, үүргийн хүрээнд шүүх хуралдаан, шүүхийн ажилтнуудтай холбогдох шаардлага гарсан үед шүүхийн Тамгын газарт бичгээр хүсэлтээ өгч, тухай бүр шуурхай шийдвэрлүүлэн, оршин суугаа газраасаа шуурхай үйлчилгээг шүүхээс авч байгаадаа үйлчлүүлэгчдийнхээ болон өөрийнхөө талархсан сэтгэгдлээ шүүхийн Тамгын газарт хандан илэрхийлж байгаадаа маш их баяртай байна.
Шүүхийн байгууллага, шүүгч, ажилтнууддаа баярлалаа гэдгээ хэлж, цаашдын ажил үйлсэд нь иргэдийнхээ эрхийн төлөөр ажилд нь их амжилт хүсэн ерөөе.
Солонгос улсаас видео камер ашиглан,эвлэрлийн гэрээг амжилттай хийв
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлалын албанд хандан, иргэн Ц.Буриад гэр бүлийн зөрчил маргааны тухай өргөдөл гаргасан.
2020 оны 03 сарын 23-ны өдөр өргөдлийг хүлээн авч, хянаад 2020 оны 03 сарын 26-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хийж гүйцэтгэв.
Энэхүү эвлэрүүлэн зуучлах ажиллагааг эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан “эвлэрүүлэн зуучлалыг талуудын сайн дурын үндсэн дээр хэрэгжих, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогчдын нууцыг хадгалах, эвлэрүүлэн зуучлагч төвийг сахисан байр суурьтай байх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талууд тэгш эрхтэй оролцон гэх үндсэн суурь зарчимуудад тулгуурлан явуулсан бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хамтарсан уулзалтад өргөдөл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, уригдагч талыг байлцуулан уулзалт явуулахад өргөдөл гаргагч Ц.Болорцэцэг нь Солонгос улс, Чонань хотод ажиллаж, амьдарч байсан тул талууд ярилцаж өргөдөл гаргагчтай онлайнаар шууд холбогдож хамтарсан уулзалтыг явуулав.
Өргөдөл гаргагч, өргөдөл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, уригдсан талын зүгээс тус шүүхэд онлайнаар хөнгөн шуурхай, соёлтой үйлчилгээг шүүхийн Эвлэрүүлэн зуучлалын албанаас үзүүлж, үйлчилсэнд баярлаж талархсанаа илэрхийлэв.
Иргэн Х.Серикхан: Шүүхийн иргэдийн төлөөлөгч сонгогдон оролцсондоо баяртай байна
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Х.Серикхан миний бие Ховд аймгийн Ховд сумаас шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон, шүүх хуралдаанд анх удаа оролцсондоо баяртай байна.
Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож шүүх хуралдаанд оролцсоноор шүүх эрх мэдлийг шүүхийн байгууллага хэрхэн хэрэгжүүлэх ажлыг ойлгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн дүгнэлт гаргасан нь миний ажил, амьдралд чухал тэмдэглэлт үйл явдал болсон нь мартагдашгүй сайхан дурсамж болон үлдэж байна.
Шүүхийн байгууллага нээлттэй, шүүхийн үйлчилгээ хүртээмжтэй ил тод болсонд талархаж байна. Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр жирийн иргэн сонгогдон оролцож болдог юм байна гэдгийг мэдэж авлаа. Би өөрөө гэр бүлтэйгээ Ховд аймгийн казак иргэд амьдардаг Ховд аймгаас 30 км зайтай Ховд суманд оршин суудаг. Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас зохион байгуулсан шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд зориулсан сургалтад хамрагдаж, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд хэрхэн оролцох талаар сайтар ойлгож, мэдэж авсан маань хэрэг боллоо. Гарын авлага, материалаа дахин дахин уншиж, шүүхийн байгууллагын шүүх хуралдаанд оролцсондоо их баяртай байна.
Шүүх хуралдаанд орохын өмнө бага зэрэг эмээж байсан ч шүүхийн ажилтнууд маань олон зүйлийг хэлж өгч, урам зориг өгч байсан учраас өөртөө итгэлтэй, зоригтой байсан. Би өөрөө үндэсний цөөнх казак үндэсний төлөөлөл учраас шүүхийн байгууллагаа их хүндэтгэж, иргэд бидний төлөө, үнэн шударга үйлсийн төлөө шүүгчид, шүүхийн ажилтнууд цаг наргүй ажилладаг юм байна гэдгийг залуу хүнийхээ хувьд сайн ойлгож, олон зүйлийг мэдэж авсандаа олзуурхаж, шүүхээс сурах, мэдэх зүйл их байдаг юм байна гэдгийг ойлгож авсандаа талархалтай байна.
Сайхан сэтгэлээр хандаж, шүүхийн иргэдийг төлөөлөгчөөр сонгогдон ажиллахад минь чин сэтгэлээсээ тусалсан Ховд аймгийн шүүхийн Тамгын газрын хамт олон, сайхан инээмсэглэн харилцаж урам өгч байсан шүүгч нартаа маш их баярлалаа.
Би шүүхийн хамт олондоо баярлалаа, дахин шүүхэд ирж үйлчлүүлнэ гэж бодож байна. Амжилт хүсье гэсээр Х.Серткхан гэдэг залуу маань хоргодонгуй эргэн харсаар гэр лүүгээ буцсан юм.
Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар