Монгол Улсад 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын шийдвэр, ШЕЗ-ийн даргын 2020 оны 01/249 дүгээр “Шуурхай арга хэмжээ авах тухай” зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх, шүүгч, шүүхийн захиргааны ажилчдыг уг өвчний халдвараас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөний 224, 131 дүгээр тогтоолууд, Тамгын газрын даргын А/36 дугаар тушаалаар комисс томилон ажиллаж байна.

Комиссын хуралдаанаар 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд зарлагдсан шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх хуралдаан зарлахгүй байх, хэргийн оролцогчдыг шүүхэд дуудахгүй, шүүхийн байранд иргэдийг нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн хугацаа дуусч шүүхийн шүүн таслаж үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Харин одоогийн байдлаар 0-12 насны хүүхэдтэй шүүгч, ажилтнуудыг богиносгосон цагаар ажиллуулах, шүүгч, ажилтнуудаа маскаар хангах, халууныг үзэх, ажилтнуудаа тараан байршуулах зэрэг арга хэмжээ авч ажиллаж байна.

ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックス

Иргэдийн нэхэмжлэл, өргөдөл, хүсэлт гомдлыг мэдээлэл лавлагаа болон шуудангаар хүлээн авч байгаа болно.

Дээрх хорио тогтоосон хугацаанд шүүх хурлууд хойшилж шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн тоо багассан  боловч энэ сараас эхлэн шүүх хуралдааны тоо эрс нэмэгдэж байгаа талаар Тамгын газрын дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Л.Мөнхтуяа 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Монгол HD” ТВ-д ярилцлага өгөв.