ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

 

     Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд зориулсан сургалтыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.

         2020 онд Шүүхийн иргэдийн төлөөлөгч Ховд аймгаас 120 иргэн сонгогдсон бөгөөд оны эхний улирлын байдлаар нийт шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтыг зохион байгуулах ажил 86 хувьтай явагдаж байна.

      Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан ээлжит сургалтыг Мянгад, Буянт, Дөргөн, Чандмань, Дарви, Зэрэг, Манхан, Мөнххайрхан, Дуут, Жаргалант сумдад зохион байгуулсан бөгөөд 4 дүгээр сарын эхний хагаст Ховд, Эрдэнэбүрэн сумдаас сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтыг хийхээр төлөвлөж байна.

         Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтыг танхимын болон ганцаарчилсан, онлайн, хүндэтгэлийн захидал, гарын авлага, холбогдох материал хүргүүлэх хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд иргэдийн төлөөлөгч нарын санал, хүсэлтийг харгалзан, давтан сургалтыг зохион байгуулдаг.

ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックス

         Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд тухайн иргэн сонгогдон оролцож байгаа тохиолдол бүрд давтан сургалтыг ганцаарчилсан хэлбэрээр шүүх хуралдаанд оролцохоос өмнө зохион байгуулж, шүүх хуралдааны дэг, зохион байгуулалтыг тайлбарлан өгч байгаа нь шүүх хуралдааны зохион байгуулалтанд эерэгээр нөлөөлж байна.

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР