Шүүх хуралдааны танхим шинээр ашиглалтанд оруулав

Ховд аймгийн шүүхийн Өргөтгөлийн барилга ашиглалтанд орж, шүүхийн барилгын ашиглалтын талбай 1200 м2 болж нэмэгдэн, Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Иргэний хэргийн анхан шатны шүүх, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын алба шаардлага хангасан зай талбай бүхий өрөө, тасалгаанд шүүгч, ажилтнууд ажиллах орчин, нөхцөл бүрдэж, шүүхээс иргэдэд үзүүлэх үйлчилгээний орчин дээшилж, шүүхийн бие даасан, хараат бусаар ажиллах түвшин дээшилсэн эерэг үр дүн гарч байна.  

Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс 10 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэснээр “Хашмөнх” ХХК-нд захиалан, шүүх хуралдааны танхимын тавилгын асуудлыг шийдвэрлэснээр шүүхийн Өргөтгөлийн барилгад шинээр шүүх хуралдааны танхим нэгээр нэмэгдэж, шүүхийн шүүн таслах үйл ажиллагааг тасралтгүй, илүү шуурхай зохион байгуулах боломж нэмэгдлээ.      

  

ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックス

Шүүх хуралдааны танхимын хүртээмж нэмэгдсэнээр нийтдээ шаардлага хангасан шүүх хуралдааны гурван танхимтай болж, Ховд аймаг дахь шүүхүүд хэрэг маргааны төрлөөр төрөлжин, шүүх хуралдааныг товлосон хугацаандаа давхцалгүйгээр шуурхай зохион байгуулах нөхцөл бүрдлээ.

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР