Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг танилцууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 29 дүгээр зарлигаар Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдавааг Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр шилжүүлэн томилсон тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг танилцуулах ёслолын ажиллагааг зохион байгууллаа.
ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスЁслолын арга хэмжээнд Дархан-Уул аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, тамгын газрын ажилтнууд оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Ууганбаяр уншиж танилцууллаа.
Шүүгч М.Мөнхдаваад Дархан-Уул аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд баяр хүргэж цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөв.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР