ХӨХМОРЬТ СУМД НҮҮДЭЛЛЭН АЖИЛЛАВ
Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Чанцалдулам, эвлэрүүлэн зуучлагч Ө.Сувдаа, эвлэрүүлэн зуучлалын туслах ажилтан Г.Мөнхшүр, жолооч Ш.Гантөмөр нарын бүрэлдэхүүнтэйгээр Хөхморьт сумд томилолтоор ажиллалаа.
Тус сумаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Чанцалдулам сургалт зохион байгуулж, иргэдийн төлөөлөгч нарын сонирхсон асуултад дэлгэрэнгүй мэдээлэл өгч, шаардлагатай гарын авлага материалыг олгов.
Тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ө.Сувдаа, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Г.Мөнхшүр нар тус сумын Засаг даргаас эвлэрүүлэн зуучлагчид хандаж гаргасан өргөдөлд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулж, Хөхморьт сумын Засаг даргын өргөдөлтэй, сум хөгжүүлэх болон мал хамгаалах сангаас олгосон зээлийг эргэн төлүүлэх тухай 25 иргэнд холбогдох өргөдлийг талуудыг байлцуулан уулзалт зохион байгуулж 22 өргөдөлд амжилттай буюу эвлэрлийн гэрээ байгуулж, 3 өргөдөлд талуудын уулзалт амжилтад хүрээгүй тул шүүхээр шийдвэрлүүлэхээр дуусгавар болгож тус тус шийдвэрлэсэн байна.
ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスМөн 6 иргэнд эвлэрүүлэн зуучлагчийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхээр сумын Засаг даргын тамгын газрын даргад хүлээлгэн өгч ажиллалаа.