Халиун сумд ажиллав

Говь-алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн баталсан удирдамжийн дагуу 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр говь-алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч н.оюунбилэг, шүүгчийн туслах ж.баасанцэрэн, мэдээлэл технологийн мэргэжилтэн б.баасанцэрэн, жолооч х.ганболд нар говь-алтай аймгийн халиун сумд томилолтоор ажиллалаа.

Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс гэрч асуух, архивын баримтад үзлэг хийх зэрэг ажиллагааг гүйцэтгэсэн бол мэдээлэл технологийн мэргэжилтэн б.баасанцэрэн тухайн сумдаас сонгогдсон 4 иргэдийн төлөөлөгчийн хаяг, утасны дугаарыг тодруулан авч, сумын төвд оршин сууж буй иргэдийн төлөөлөгч х.түмэндэмбэрэлтэй уулзаж шүүхийн бүтэц зохион байгуулалт, шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам, шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ач холбогдол зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө.

Мөн тус сумын засаг дарга т.алтансүхтэй уулзаж шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдийн төлөөлөгчдийн оролцоо зэрэг асуудлаар харилцан яриа өрнүүллээ.

ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックス