“Шүүхийн цахим лавлагаа систем”-ийн танилцуулга,
ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスажиллагааны талаархи мэдээлэл хийлээ
Шүүхийн ерөнхий зөвлөл УБЕГ болон бусад байгууллагатай хамтран “ХУР” системээс иргэний улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл зэрэг 18 төрлийн лавлагаа, мэдээллийг татаж авах зориулалттай “Шүүхийн цахим лавлагаа систем” нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан байна.
2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Төв аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүх, Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид болон шүүхийн захиргааны ажилтнуудад Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхзориг “Шүүхийн цахим лавлагаа систем”-ийн талаар танилцуулга хийж, уг системийн ач холбогдол, ажиллагааны талаар тодорхой мэдээллийг өгч шүүгч, захиргааны ажилтнуудтай санал солилцлоо.
“Шүүхийн цахим лавлагааны систем”-ийг шүүхэд нэвтрүүлснээр иргэн, хуулийн этгээдийн баримт бичиг, хаяг, байршил болон үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, нийгмийн даатгал, татвар төлөгчийн мэдээлэл зэрэг 18 төрлийн лавлагаа, мэдээллийг татаж авах боломжтой болох ажээ.