Ховд аймгийн жаргалант сумын иргэн Л.Адууч: Шүүхийн ач буянаар өндөр насны тэтгэвэртээ хугацаандаа гарах болсондоо баяртай байна
ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックス
Миний бие тэтгэвэртээ гарах болоод сумынхаа нийгмийн даатгалын хэлтэс дээр очиход материал дутуу шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсний дагуу шүүхэд хандсан. Шүүхийн ажилтнууд мэдээлэл болон арга зүйн зөвлөгөөг маш сайн өгсөн. Миний тухайд би шүүхээр ажиллаж байсан байдлаа 14 хоногийн дотор маш хурдан шуурхай шийдвэрлэж өгсөн шүүгч ажилтнуудад баярлаж байна. Мөн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн анх материалаа хэрхэн бүрдүүлэх талаар маш сайн тайлбарлаж өгсний ачаар эргэж буцахгүй хэргээ түргэн шуурхай шийдвэрлүүлсэн. Ховд аймгийн шүүхийн хамт олны ачаар нэг сарын тэтгэврийн мөнгө ч гэсэн алдахгүй цаг хугацаандаа тэтгэвэртээ гарах болсондоо маш их баярлаж байна. Ховд аймгийн шүүхийн хамт олонд маш их баярлалаа гэв.
Ховд аймгийн Жаргалант сумын иргэн С.Базар:Шүүхийн үйлчилгээ шуурхай байгаад талархаж байна.
Миний бие 1990 оны үед хүний нас тогтоолгох нэхэмжлэл гаргаж шүүхээр анх үйлчлүүлж байсан. Тэтгэвэртээ гарснаас хойш Сумынхаа иргэдийн онцгой ажиллагааны журмаар шийдвэрлүүлж байгаа хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр юм уу гэрчээр оролцдог болсон. Ер нь шүүхээр олон удаа үйлчлүүлж байгаагийнхаа хувьд шүүхийн байгууллагын үйлчилгээ шуурхай, иргэдэд үр өгөөжтэй байгаад баярласан сэтгэгдлээ илэрхийлэхийг хүсэж байна.
Та 1990 онд шүүхээр нэг удаа үйлчлүүлсэн. Одоо бол байнгын үйлчлүүлэгч нь болсон гэж хэллээ. Өмнөх үеэс шүүх хэр өөрчлөгдсөн байна вэ?
-Тэр үетэй харьцуулахад шүүх маш шуурхай болсон байна. Мөн цахимжсан байна. Шүүх дээр ирж ямар нэгэн асуудал, хүсэлтийг тавихад хүлээн авч, хурдан, хуулийн хугацаанаас өмнө шуурхай шийдвэрлэж өгдөгт талархаж явдаг. Танай шүүх нэхэмжлэлийн загвар, бүрдүүлэх материалын жагсаалтыг гарган хэвлэж тавьсан. Энэ үйл ажиллагаанд мөн талархаж байна. Яагаад гэвэл тэр бүрдүүлэх материалын жагсаалтын ачаар хүмүүс материалаа бүрдүүлж, шүүхэд нэхэмжлэлээ хурдан хугацаанд өгч, дахин материал бүрдүүлэх гэж удахгүйгээр хэргээ шуурхай шийдвэрлүүлж авч байна. Мөн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн маань ирэх болгонд инээмсэглэн хүлээн авч, чирэгдэл учруулалгүйгээр асуудлыг шийдвэрлэж явдагт онцгойлон баярлаж явдгаа илэрхийлье гэв.
Танд шүүхийн үйл ажиллагаа, ажилтнуудын харилцаа хандлагын талаар хэлэх зүйл байна уу?
-Шүүхийн ажилтнуудын харилцааны соёл өөрчлөгдсөн байна. Хүмүүсийг хүлээж авч, уулзаж байгаа байдал, хүндэтгэлтэй харьцаж байгаа харьцаа нь таалагддаг. Ер нь шүүхийн үйлчилгээ, ажилтнуудын харилцаа хандлага жил ирэх тусам өөрчлөгдөж, сайжирч байгаа нь ажиглагддаг. Харин хөдөөнөөс ирж байгаа гэрч нарыг асуулгахад жаахан хүлээх, оочирлох асуудал байгаа учраас цаашид цаг төлөвлөлт дээрээ анхаараасай гэж хүсэж байна. Ховд аймгийн Шүүхийн хамт олонд баярлаж, талархаж явдгаа илэрхийлж, ажлын улам их амжилт хүсье гэв.
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба