\"Шүүхийн иргэдийн төлөөлөгч” нарт ил захидал, гарын авлага хүргүүллээ

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 120 дугаартай \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалт батлах тухай” тогтоолоор тус аймаг дахь эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд 2020 онд оролцох 221 иргэдийн төлөөлөгчийн нэрс батлагдсан. Тус иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгуулах ажлын хүрээнд аймгийн төв буюу Есөнбулаг сумд оршин суух иргэдийн төлөөлөгч нарт 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр сургалт зохион байгуулсан.

Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Сургалт зохион байгуулагдаагүй хөдөө сумдаас сонгогдсон 84 иргэдийн төлөөлөгчид ил захидал, гарын авлагыг шуудангаар хүргүүлж, шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдийн төлөөлөгчдийгшүүх эрх мэдлийн байгууллагад ил тод нээлттэй байх зарчмыг бэхжүүлэх, шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих, шударга ёсыг тогтооход иргэний үүргээ биелүүлж, хэний ч нөлөөнд автахгүй чин үнэнчээр дуу хоолойгоо илэрхийлж, шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэх эрхэм үйлсэд шүүхийн байгууллагатай бүтээлчээр амжилттай хамтран ажиллахыг хүслээ.

Иргэдийн итгэл хүлээсэн үр нөлөөтэй, хариуцлагатай шүүхийг хамтдаа бүтээе. Шүүхэд итгэх иргэдийн итгэл бат оршиг!

ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックス

Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

 
 Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газар